Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Арслан” клуб бөхийн танхимтай болжээ

Тус клубыг үүсгэн санаачлагч, дасгалжуулагч Б.Баттулга олон жил сэтгэлдээ тээж явсан мөрөөдлөө биелүүлж шинэ дэвжээ, тренажёроор бүрэн тохижуулсан "Бөхийн танхим"-тай болж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг орчин үеийн түвшинд хийх боломжтой болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Арслан” клуб бөхийн танхимтай болжээ
“Арслан” клуб бөхийн танхимтай болжээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн “Арслан” клуб Баянгол дүүрэгт буюу Гэсэр сүмийн орчим "Бөхийн танхим"-тай болсон байна. Тус клубыг үүсгэн санаачлагч, дасгалжуулагч Б.Баттулга олон жил сэтгэлдээ тээж явсан мөрөөдлөө биелүүлж шинэ дэвжээ, тренажёроор бүрэн тохижуулсан "Бөхийн танхим"-тай болж бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг орчин үеийн түвшинд хийх боломжтой болжээ.

Энэ танхим нь “Хасу-Мегаватт” компаниас байгуулсан “Эко спорт цогцолбор”-ын дараа хувийн хөрөнгө оруулалтаар босгосон спортын хоёр дахь барилга байгууламж гэдгээрээ онцлог юм.

Бөхийн танхимын нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд Ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх тэргүүтэй МЧБХ-ны удирдлагууд болон ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов нар оролцжээ.

Хуваалцах