Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Арслан зааныг эртний хүмүүс устгажээ

Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, өлсгөлөн арслан зааны мөхлийн гол буруутан гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арслан зааныг эртний хүмүүс устгажээ
Арслан зааныг эртний хүмүүс устгажээ. Зураг: МҮОНРТ

Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, өлсгөлөн арслан зааны мөхлийн гол буруутан гэнэ.

Харин судлаачид компьютер загварчлалын тусламжтайгаар одоогоос 132 мянган жилийн тэртээгээс 1000 жилийн өмнөх үе хүртэлх дэлхий дээрх амьдралын нөхцөл байдлуудыг нөхөн сэргээсэн бөгөөд тэр мөчлөгт имж, шилүүс, эртний уутат арслан зэрэг 177 төрлийн амьтдыг байршуулжээ.

Ингээд тэд арслан заанууд хүнтэй ойр амьдарч байсан газруудад олноороо үхсэн болохыг олж мэдэв.

“Бид Хүй нэгдлийн үеийн хүмүүстэй ойр амьдарч байсан амьтад түрүүлж мөхөж байсныг олж мэдсэн. Ямар ч байсан том хэмжээтэй амьтдын 30 хувь нь хүмүүсийн ойр орчимд устаж алга болсон. Хүн төрөлхтөн өсөж үржсээр эртний томоохон амьтад мөхөж үгүй болсон бололтой” гэж Данийн эрдэмтэд онцложээ.

Хуваалцах