Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Арван сарын үдэш" утга зохиолын цэнгүүн болно

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Бидэрийн Баярсайханы "Арван сарын үдэш" нэртэй уран бүтээл, утга уянгын сонгодог үдэш энэ сарын 25-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Арван сарын үдэш" утга зохиолын цэнгүүн болно
"Арван сарын үдэш" утга зохиолын цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Бидэрийн Баярсайханы "Арван сарын үдэш" нэртэй уран бүтээл, утга уянгын сонгодог үдэш энэ сарын 25-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

Яруу найраг, уянгын богино өгүүллэгийн цэнгүүнд өгүүлэхүйн урлагийн нэрт төлөөлөгч МУГЖ Г.Равдан, СТА, нэвтрүүлэгч Д.Сайнтод, Г.Алтанбагана, Хөгжим бүжгийн коллежийн Үндэсний найрал хөгжим оролцох юм. Энэ үдэш уран зохиол, яруу найраг сонирхогч эрхэм үзэгчид найрал хөгжим, уянгын өгүүллэгээр сонороо мялааж, утга зохиолын амьд орчинд зохиолчийн шинэ бүтээлүүдтэй танилцах боломжтой.

Мөн зохиолч Б.Баярсайхан энэ онд үргэлжилсэн үгийн "Хөх тэнгэр" тууж, "Тэнгэрийн санаа" өгүүллэгийн номуудаа хэвлүүлээд байгаа юм.

Хуваалцах