Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Асашёорюү Д.Дагвадорж Одатэ хотод болсон акита нохойны баярт оролцжээ

Асашёорюү “Үнэхээр хөөрхөн гөлөг байна. Гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгож, сайн хамгаалж, арчлах болно. Ирэх жил ч бас танай хотод ирнэ” хэмээн амлажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асашёорюү Д.Дагвадорж Одатэ хотод болсон акита нохойны баярт оролцжээ
Асашёорюү Д.Дагвадорж Одатэ хотод болсон акита нохойны баярт оролцжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 3-нд Акита мужийн Одатэ хотод болсон акита нохойны баярт оролцжээ.

Акита нохойг хамгаалах нийгэмлэгээс их аваргад өнгөрсөн жилийн улсын баяр наадмын үеэр Хүй долоон худагт очиж Масао хэмээх нохой бэлэглэсэн юм. Харин энэ удаад тус холбооны тэргүүн Эндо Такаши Масаод “сүйт бүсгүй” болгон “Сакүра” гэдэг гөлөг бэлэглэсэн байна.

Асашёорюү “Үнэхээр хөөрхөн гөлөг байна. Гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгож, сайн хамгаалж, арчлах болно. Ирэх жил ч бас танай хотод ирнэ” хэмээн амлажээ.

Хуваалцах