Асашёорюү Д.Дагвадоржид “Алтан Мангуст” шагнал олгоно
Энэхүү шагналыг “Мангуст” олон нийтийн байгууллагын тэргүүн, Украины грэпплингийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Магомед Магдиев санаачилсан байна.
Мэдээллийн алба

Украин Улсын спортын олон улсын “Алтан Мангуст” шагналын энэ жилийн эзнээр мэргэжлийн сүмо бөхийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж шалгарчээ.
Энэхүү шагналыг “Мангуст” олон нийтийн байгууллагын тэргүүн, Украины грэпплингийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Магомед Магдиев санаачилсан байна.
Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах тус шагналыг олгох ёслол ирэх есдүгээр сарын 7-нд Одесса хотод болно. Тус одон нь цэвэр алтаар хийгдсэн аж.


















