Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү мэргэжлийн сүмод хүч үзнэ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүүтэй өчигдөр бэлтгэл хийж, зөвөлгөө өгсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү мэргэжлийн сүмод хүч үзнэ
Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү мэргэжлийн сүмод хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүүтэй өчигдөр бэлтгэл хийж, зөвөлгөө өгсөн байна.

Тодруулбал Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү Бямбасүрэнтэй 20 орчим минут бэлтгэл хийснийхээ дараа сэтгүүлчдэд “Ур чадвартай залуу байна. Мэргэжлийн сүмод орох хүсэлтэй юм билээ. Дэмжиж явна аа” гэжээ.

С.Бямбасүрэн өдгөө Чиба мужийн Кашива хотын дунд сургуульд суралдаг бөгөөд 2015 онд болсон Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ.

Мөн таван настайгаасаа жүдо, 11-тэйгээсээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байсан гэнэ. Сургуулийнхаа чөлөөт бөхийн багт хичээллэж байсан ч Д.Дагвадорж ахынхаа зөвлөснөөр энэ замыг сонгожээ.

Биеийн өндөр 1.84, жин 96 кг.

Хуваалцах