Асашёорюү Д.Дагвадоржийн бор хээр соёолон түрүүллээ
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Л.Батмөнхийн хүрэн үрээ айргийн тавд, Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Даваадоржийн үрээ тус тус хурдаллаа.
Мэдээллийн алба

Өнөө өглөө болсон Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 293 хурдан шандаст хүлэг 20 км-т уралдлаа.
Тус уралдаанд Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Д.Дагвадоржийн бор хээр үрээ түрүүлж, түмэн олноо баясгав. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хээр соёолон аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Л.Батмөнхийн үрээ, Өвөрхангай аймгийн Б.Даваадоржийн зээрд үрээ тус тус айрагдлаа.


















