Ашгийн бус тоглолтын талаар мэдээлэл хийнэ
Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт гэдэг утгаараа энэхүү тоглолт нь анхдагч болж байгаа бөгөөд олон нийтийн хөгжмийн боловсролд зориулагдсан, үндэсний өв соёлоо таниулах томоохон зорилгыг агуулж байгаа тул ашгийн бус үнэ төлбөргүй тоглоно
Мэдээллийн алба

Морин хуурч Д.Шинэцогийн анхны бие даасан “Морин хуур мину” морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт энэ сарын 21-нд Төрийн ордны их танхимд болно. Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт гэдэг утгаараа энэхүү тоглолт нь анхдагч болж байгаа бөгөөд олон нийтийн хөгжмийн боловсролд зориулагдсан, үндэсний өв соёлоо таниулах томоохон зорилгыг агуулж байгаа тул ашгийн бус үнэ төлбөргүй тоглоно. “Морин хуур мину” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 13 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хуралд хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт Б.Мөнхболд, хөгжмийн зохиолч, Олон улсын хөгжмийн зохиолчын шагналт Ш.Өлзийбаяр, улсын филармоний уран сайхны удирдаач, УГЗ удирдаач Н. Бүтэнбаяр, сонгодог концертын ерөнхий найруулагч төрийн соёрхолт, УГЗ жүжигчин Д. Сосорбарам, морин хуурч, СТА, алтан гадас одонт, Дэлхийн ардын урлагийн их наадмын гран при шагналт, Австрийн Шубертийн нэрэмжит уралдааны тэргүүн байрын шагналт, тив дэлхий олон улсын наадмуудын шагналт морин хуурч Д. Шинэцог-Гени, сонгодог концертын ерөнхий зохион байгуулагч, продюсер Жи энтертэйнмент компанийн захирал Д.Ганболд нар оролцож мэдээлэл өгнө.


















