Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Асрамжийн газрын шимпанзе хоолоо хийж иддэг

31 настай Канзи нэртэй бонобо шимпанзе өөрөө бие даан гал асааж, хоолоо хийж сурчээ. АНУ-ын Айова муж дахь сармагчингуудад зориулсан Great Ape Trust асрамжийн газарт амьдардаг энэ шимпанзе багадаа “Галын төлөөх тэмцэл” киног нэг бус удаа үзэж байжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Асрамжийн газрын шимпанзе хоолоо хийж иддэг
Асрамжийн газрын шимпанзе хоолоо хийж иддэг. Зураг: МҮОНРТ

31 настай Канзи нэртэй бонобо шимпанзе өөрөө бие даан гал асааж, хоолоо хийж сурчээ. АНУ-ын Айова муж дахь сармагчингуудад зориулсан Great Ape Trust асрамжийн газарт амьдардаг энэ шимпанзе багадаа “Галын төлөөх тэмцэл” киног нэг бус удаа үзэж байжээ.

Дараа нь тэр аажмаар шүдэнзтэй харьцаж, гал түлэхэд шаардлагатай хуурай мөчрүүдийг цуглуулан, улмаар хоол хийх аргад суралцжээ. 31 настай Канзи шүдэнзээр гал асаан, гал дээр хайруулын таваг тавьж, саваа модонд мах хатгаад түүнийгээ эвтэйхэн болгож идэж гэнэ.

Хуваалцах