АТГ-ын захиалгаар жүжиг бүтээж байна
АТГ-ын захиалгаар Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид “Төлөөс” теле жүжгийг бүтээж байна. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатарын эл зохиолыг СТА Б.Мөнх-Амьдрал найруулж байна.
Мэдээллийн алба

АТГ-ын захиалгаар Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчид “Төлөөс” теле жүжгийг бүтээж байна. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатарын эл зохиолыг СТА Б.Мөнх-Амьдрал найруулж байна. АТГ орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг түшиглэн авлигын хор аюулыг иргэд, олон нийтэд хамгийн энгийн хэлбэрээр хүргэхийг чухалчилж урлагийн бүтээлийг сонгожээ.
Авлигын хор хөнөөлийг нэгэн гэр бүлийн амьдралаар хурц тод харуулах “Төлөөс” жүжиг энэ ондоо багтан олны хүртээл болох аж. Дорнод аймгийн ХДТ орон нутгийн театруудын дунд зохион байгуулсан “Сонгодог бүтээл-2012” наадамд “Нийгмийн дайсан” жүжиг болон “Сонгодог концерт”-оороо шалгарч байсан.


















