Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АТГ: Завхан аймгийн төрийн албан хаагчдыг сургалтад хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Завхан аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АТГ: Завхан аймгийн төрийн албан хаагчдыг сургалтад хамруулав
АТГ: Завхан аймгийн төрийн албан хаагчдыг сургалтад хамруулав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Завхан аймгийн төрийн байгууллагын албан тушаалтнуудыг авлигын эсрэг сургалтад хамрууллаа.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт, мэдээллийг цахимаар зохион байгуулав.

Авлигын эсрэг хуульд зааснаар олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах хүрээнд төрийн албан хаагчдад авлигын эсрэг цахим болон танхимын сургалтыг цахимаар тасралтгүй зохион байгуулж байна.

Хэрэв танай байгууллага энэхүү сургалтад хамрагдахыг хүсвэл https://iaac.mn/training холбоосоор нэвтэрч хүсэлтээ илгээх боломжтой.

Хуваалцах