Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Атлетико Мадрид" 11 дэх хожлоо авлаа

Испанийн шилдэг багуудын нэг “Атлетико Мадрид” клуб энэ улирлын 21 дэх тоглолтоо "Висенте Калдерон" цэнгэлдэх хүрээлэндээ “Леганес” клубыг хүлээн авлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Атлетико Мадрид" 11 дэх хожлоо авлаа
"Атлетико Мадрид" 11 дэх хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

Испанийн шилдэг багуудын нэг “Атлетико Мадрид” клуб Испанийн "Ла лиг"-ийн тэмцээний энэ улирлын 21 дэх тоглолтоо "Висенте Калдерон" цэнгэлдэх хүрээлэндээ “Леганес” клубыг хүлээн авлаа. Диего Симьонегоор удирдуулсан "Атлетико"-гийн залуус энэ өдөр тоглолтын эхнээс өрсөлдөгчөө илүүрхэн тоглож байсан. Эхний үеийн 14 дэх минутад Испани довтлогч Фернандо Торрес багтаа торгуулийн цохилт хийх эрхийг авчирсан. Франц залуу Антон Гризманн энэ боломжийг алдсан ч Фернандо Торрес өөрөө амжилттай төгсгөж тооны харьцааг нээсэн юм.

Тоглолтын 2-р үе эхлээд хэдхэн минутын дараа "Атлетико Мадрид"-ын довтолгоон амжилттай болж, өдгөө 32 натсай Фернандо Торрес энэ өдрийн 2 дахь гоолоо хаалганд шигтгэсэн юм. Тус тоглолтын баатар "Алтан жаал" энэ улирлын 4 дэх гоолоо оруулж байгаа нь энэ юм. Испанийн нийслэл Мадрид хотын "Атлетико" клуб 21 тойргийн тоглолтоос 39 оноо авсан амжилтаараа лигийн хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.

Хуваалцах