“August” Азийн шилдэг таван багийн нэг боллоо
Монгол Улсын цахим спортын “August” баг HLTV-ийн энэ сарын 25-нд шинэчилсэн чансаагаар Ази тивд тавдугаар байрт орлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын цахим спортын “August” баг HLTV-ийн энэ сарын 25-нд шинэчилсэн чансаагаар Ази тивд тавдугаар байрт орлоо.
Тус хувьд “Qi Banja Luka-2019” болон “ZOWIE eXTREMESLAND Asia Final-2019” гэх мэт олон улсын тэмцээнд амжилттай оролцсоноор ийн дээгүүр бичигдэх болсон юм.
Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.



















