Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“August” баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад аваргаллаа

Босни Герцеговин улсад зохиогдох 150 мянган ам.доллар шагналтай “Qi Banja Luka – 2019” тэмцээний өрсөлдөх эрхийн эзэн болов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“August” баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад аваргаллаа
“August” баг Азийн бүсийн сонгон шалгаруулалтад аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Цахим спортын CSGO тоглоомын төрлөөр зохиогддог “Qi Banja Luka – 2019” тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалт өчигдөр өндөрлөж, Монгол Улсын “August” баг аваргаллаа. Тус тэмцээнд өрсөлдсөн манай баг финалд орох эрхийн төлөө энэ оны дундуур Азийн чансааг тэргүүлсэн MVP багийг ялсан. Улмаар финалд цахим спортын төрөлд дээгүүр байрт ордог БНХАУ-ын "5Power" багийг хожиж, Босни Герцеговин улсад зохиогдох 150 мянган ам.доллар шагналтай “Qi Banja Luka – 2019” тэмцээний өрсөлдөх эрхийн эзэн болов.

Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.

Хуваалцах