Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна

финалын шатанд Монголын “August”, Тайландын “Alpha red” нар тоглох бөгөөд хожигдсон баг тэмцээнийг орхих юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна
“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна. Зураг: МҮОНРТ

Цахим спортын Extremesland-2019 Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын “August” баг оролцож байна. Тэд "B" хэсгийн нээлтийн тоглолтод Тайланд улсын “Alpha red” багийг 16:9 харьцаатай хожиж, дараагаар нь БНСУ-ын “MVP PK” багтай тоглож ялагдсан.

Тэгвэл финалын шатанд Монголын “August”, Тайландын “Alpha red” нар тоглох бөгөөд хожигдсон баг тэмцээнийг орхих юм байна.

Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогч багтсан юм. Түүнчлэн багийн гишүүд бүгд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчин бөгөөд олон улсын тэмцээнд амжилт үзүүлж байсан.

Хуваалцах