“August” баг шинэ бүрэлдэхүүнээр тоглоно
тус багаас чөлөөлөгдсөн Т.Баттулга, У.Ням-Отгон нар шинэ багт хараахан ороогүй байгаа аж.
Мэдээллийн алба

Цахим спортын “August” багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тус баг Т.Баттулга(Zilkenberg), У.Ням-Отгон(neuz) нарыг бүрэлдэхүүнээсээ чөлөөлсөн бөгөөд “Мазаалай” багт тоглож байсан Б.Батсүх(ncl), Е.Гантулга(nin9) нарыг багтаа нэгтгэн ESEA Азийн лигт бүртгүүлсэн байна. Харин тус багаас чөлөөлөгдсөн Т.Баттулга, У.Ням-Отгон нар шинэ багт хараахан ороогүй байгаа аж.
Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан цагаасаа хойш бүсийн болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байгаа билээ. Тус багийн бүрэлдэхүүнд дээр дурдсан тамирчдаас гадна Э.Гантулга(erkaSt), Б.Батбаяр(kabal), Г.Батболд(dobu) тоглодог.


















