Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“August” баг тэмцээнээ өндөрлөлөө

тус тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эсэх тоглолтоо “R-Start” багтай хийж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“August” баг тэмцээнээ өндөрлөлөө
“August” баг тэмцээнээ өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Цахим спортын 2020 оны эхний том тэмцээн болох “Iem Katowice 2020” тэмцээний Азийн бүсийн хаалттай сонгон шалгаруулалтад Монголоос “August”, “Мазаалай” баг өрсөлдлөө. Ийн “Мазаалай” баг эхний шатанд “Tyloo”, “R-Start” багт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин “August” багийн хувьд Хятадын “OneThree” багийг хожиж, “ViCi” багт хожигдсон. Ийн тус тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эсэх тоглолтоо “R-Start” багтай хийж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Сонирхуулахад, “August” өнгөрсөн арваннэгдүгээр сард “Qi Banja Luka” тэмцээний финалд “R-Start” багтай таарч, 2-0 харьцаатай хожиж байсан юм.

Хуваалцах