Аварга Г.Эрхэмбаярт тэгш тоотой наадам ээлээ өгдөг
Түүний улсын цолонд хүрсэн байдлыг хараад байхад тэгш тоогоор төгссөн наадамд өнгөтэй байдаг нь илүү ажиглагдав. Өөрөөр хэлбэл тэрээр хоёр жилийн өмнөх үндэсний баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан удаатай.
Мэдээллийн алба

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын түүхт 92, Ардчилсан хувьсгалийн 23 жилийн ойн их баяр наадамд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр энэ жил одтой сайхан барилдлаа.
Түүний улсын цолонд хүрсэн байдлыг хараад байхад тэгш тоогоор төгссөн наадамд өнгөтэй байдаг нь илүү ажиглагдав. Өөрөөр хэлбэл тэрээр хоёр жилийн өмнөх үндэсний баяр наадмаар ес даван үзүүрлэж, Сэлэнгэчүүдийн 78 жил хүлээсэн хүлээлтийг тайлсан удаатай.
Энэ талаар аварга Г.Эрхэмбаяр “Би чинь тэгш тоогоор төгссөн жилд цол авч, авсан цолоо мөн л энэ мөчлөгт ахиулсан байх юм. Хоёрын тоо надад аз авчирдаг байж ч мэдэх юм” хэмээн хэвлэлийнхэнд үг алдав.
Төрийн наадмын 21 дэхь аваргад тэгш тоо үргэлж ээл өгөөжөө өгөх бизээ.


















