Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аварга хулганы тоо 200 давжээ

Гэвч хулганын үсийг ашиглах , худалдан авах эрэлт багассанаар хор хөнөөлтэй гэгдэх хулгануудыг албан ёсоор устгалд оруулж , аж ахуйн нэгжүүдийг улсын зардлаар татан буулгасан. Гэвч өдийг хүртэл огт бүртгэгдээгүй "Аварга хулгана" Чежү аралд зэрлэг байдлаар амьдарч байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аварга хулганы тоо 200 давжээ
Аварга хулганы тоо 200 давжээ. Зураг: МҮОНРТ

Солонгос улс "Аварга хулгана"-ын үсийг ашиглах зорилгоор 1985 онд Латин Америкийн орнуудаас Чежү аралд авчирч тэжээж эхэлсэн. Ингээд 1994 онд 11 аж ахуйд нийтдээ долоон мянган толгой хулгана тэжээж байсан удаатай юм.

Гэвч хулганын үсийг ашиглах , худалдан авах эрэлт багассанаар хор хөнөөлтэй гэгдэх хулгануудыг албан ёсоор устгалд оруулж , аж ахуйн нэгжүүдийг улсын зардлаар татан буулгасан. Гэвч өдийг хүртэл огт бүртгэгдээгүй "Аварга хулгана" Чежү аралд зэрлэг байдлаар амьдарч байна.

Одоогоор "Аварга хулгана"-ын аж ахуй байрлаж байсан газрын ойролцоо ууланд амьдарч байгаа 19 бүл хулганын үүрийг илрүүлээд байна. Уг хулгана нь дунджаар нэг метр урттай 8 кг жинтэй , жилдээ гурван удаа нэг удаадаа 2~6 гөлчгий гаргадаг гэж тооцвол одоогоор Чежү арал дахь "Аварга хулгана-ын тоо 200 давжээ.

Хуваалцах