Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Аварга могойд залгиулаад буцаж гарчээ

Байгаль судлаач Пол Росоли анаконда аварга могойд залгиулчихаад буцаж гарч иржээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аварга могойд залгиулаад буцаж гарчээ
Аварга могойд залгиулаад буцаж гарчээ. Зураг: МҮОНРТ

Байгаль судлаач Пол Росоли анаконда аварга могойд залгиулчихаад буцаж гарч иржээ. Тэрээр Америкийн байгаль судлаач бөгөөд мэргэжилтнүүдийн хамтаар Амазон мөрний шугуйд аварга могойг хайж олон сайн дураараа залгиулжээ.

Ингэхдээ тэрбээр могойны дотрыг өвтгөж, гэмтээхгүйн тулд маш зөөлхөн, могойн хор нэвтрэхгүй материалаар хувцас хийлгэсэн байна.

Энэ хувцас нь гурван цаг хүчилтөрөгчөөр хангах баллон, хамтрагчидтай ярилцах холбоо, мөн бичлэг хийх хэд хэдэн камертай байжээ.

Хуваалцах