Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан болно
Амралтын өдрүүдэд МҮБӨ-нд дараалсан барилдаанууд зохион байгуулагдах гэж байна.
Мэдээллийн алба

Амралтын өдрүүдэд МҮБӨ-нд дараалсан барилдаанууд зохион байгуулагдах гэж байна. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан маргааш буюу тавдугаар сарын 23-ны 12:00 цагаас болох бол жил бүрийн тавдугаар сард уламжлал болон зохиогддог Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 24-ний 14:00 цагаас болно. Тус барилдааныг Иргэний нисэхийн Ерөнхий газар, Монголын Үндэсний Бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай.


















