Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аварга цусан хиам Гиннесийн амжилтыг эвдлээ

Испанийн Бургос хотод дэлхийн хамгийн том цусан хиамыг бэлтгэсэн бөгөөд урт нь анх бэлтгэсэн даруйд 187.2 метр урт байсан бол болсон хойноо 17.2 см-ээр агшжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аварга цусан хиам Гиннесийн амжилтыг эвдлээ
Аварга цусан хиам Гиннесийн амжилтыг эвдлээ. Зураг: МҮОНРТ

Испанийн Бургос хотод дэлхийн хамгийн том цусан хиамыг бэлтгэсэн бөгөөд урт нь анх бэлтгэсэн даруйд 187.2 метр урт байсан бол болсон хойноо 17.2 см-ээр агшжээ. Хиамыг бэлтгэхийн тулд тогооч нар туслахуудын хамт 220 метр өлөн, 300 кг махан таташ, 40 литр гахайн цус, 130 кг сонгино, 50 кг будаа, 7 кг амтлагч, 3 кг давс ашигласан байна.
Харин хиамыг чанахын тулд тусгай хайруулын тавган дээр тавьж нэгэн жигд хэмд жигнэхээр болжээ. Хиамыг худалдаж авахыг хүссэн хүмүүс нэг аяга шар айрагны хамт ердөө ганц евро төлж ходоодоо баясгажээ. Эндээс олсон орлогыг орон нутгийн Улаан загалмайн нийгэмлэгт хандивласан байна. Испанийн энэцусан хиам тун удахгүй Гиннесийн амжилтын номд бүртгэгдэх ажээ. Харин өмнөх хамгийн том хиамны рекорд нь 150 метр байжээ.

Хуваалцах