Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аварга туна загасыг дуудлагаар худалдааллаа

Япончууд далайн бүтээгдэхүүнээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын нэг билээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аварга туна загасыг дуудлагаар худалдааллаа
Аварга туна загасыг дуудлагаар худалдааллаа. Зураг: МҮОНРТ

Япончууд далайн бүтээгдэхүүнээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын нэг. Энэ ч утгаараа тус улсын далайн бүтээгдэхүүний зах дээр энэ онд баригдсан хамгийн том туна загасны дуудлага худалдаа болжээ. Энэ загасны жин нь 230 кг бөгөөд Токиогийн төвд дээд зэрэглэлийн зоогийн газартай Кэши Кимура хэмээх эр 70 мянган доллараар худалдаж авчээ.

Тус улсын хувьд ийм том загас ховор баригдддаг байна. Тухайлбал, хамгийн анхны аварга туна загасыг 1986 оны дөрөвдүгээр сард барьж байсан бөгөөд 496 кг болж байсан юм. Мөн 2010 онд аварга туна загас 445 кг татаж байсан бөгөөд 3.2 сая иен буюу 36,700 ам.доллараар зарагдсан гэнэ шүү.

Түлхүүр үг:загас
Хуваалцах