Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аваргууд дэвжээ хэсэн бэлтгэлээ базааж байна

Мэргэжлийн сүмогийн энэ оны эхний Хацу башёгийн өмнө сүмочид бэлтгэлээ идэвхтэй хийж байна. Хакухо энэ башёд түрүүлбэл ёкозүна Тайхогийн 32 түрүүг давж, 33 дахь түрүүгээ хүртэх билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргууд дэвжээ хэсэн бэлтгэлээ базааж байна
Аваргууд дэвжээ хэсэн бэлтгэлээ базааж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн энэ оны эхний Хацу башёгийн өмнө сүмочид бэлтгэлээ идэвхтэй хийж байна. Хакухо энэ башёд түрүүлбэл ёкозүна Тайхогийн 32 түрүүг давж, 33 дахь түрүүгээ хүртэх билээ. Тэрээр Харумафүжигийн хамт Томозүна дэвжээн дээр хамтдаа бэлтгэл хийж таарсан ч хоорондоо барилдалгүй өнгөрчээ.

Тус бэлтгэлийн үеэр хоёр монгол ёкозүна, Такарафүжи, Тэрүнофүжи, Кайсэй, Кёкүшюүхо нарын бөхчүүдтэй барилдсан байна. Хакухо 16 барилдаанд хоёр унаж бусдад нь давсан бол Харумафүжи 20 барилдаж, бүгдэд нь давжээ.

Харин ёкозүна Какурюү Токицүказе дэвжээнд Аоияма, Ичиножёо, Точиозан нарын хамтаар бэлтгэл хийлээ. Какурюү нийтдээ 28 барилдаж, 15 давжээ. Комүсүби Точиозантай 20 удаа барилдахдаа 10 давж, 10 унасан юм байна. Харин Ичиножёотой хоёр барилдахдаа хоёуланд нь давжээ. Тэгвэл Аоияматай зургаа барилдахдаа гурав давж, гурав унасан байна.

Секивакэ цолтой хоёр хүчтэн Аоияма, Ичиножёо нар мөн хоорондоо 20 удаа барилдахад болгар сүмоч 13, Ичиножёо долоон удаа давжээ.

Хуваалцах