"Аваргуудын лиг"-т түрүүлж байгаагүй ч шилдэг тоглогчид
Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Аваргуудын лиг"-ийн цомыг хүртэж чадаагүй ч топ 11 тоглогчийг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Аваргуудын лиг"-ийн цомыг хүртэж чадаагүй ч топ 11 тоглогчийг танилцуулж байна. Үүнд хоёрхон хоногийн өмнө явагдсан финалын тоглолтод ялагдсан Италийн шилдэг хаалгач Gianluigi Buffon-оос эхлээд Дэлхийн аварга болж байсан 9 тоглогч байгаа юм.
Gianluigi buffon: 2003, 2015 оны Аваргуудын лигийн финалд хожигдсон.
Lilian thuram: 2003 оны финалд ялагдсан, 2006 онд Арсеналын төлөө гоолдож байсан ч чадаагүй.
Roberto ayala: 2001 онд Валенсиагийн төлөө тоглосон ч финалд ялагдсан.
Gianluca zambrotta: Дэлхийн аварга тэрээр Аваргуудын лигт түрүүлж үзээгүй.
Gilberto silva: Тэрээр 2006 онд Барселонад ялагдсан Арсеналын бүрэлдэхүүнд байсан.
Lothar matthaus: Германы домогт тоглогч, Дэлхийн аваргын ахлагч 1987 оны финалд Портод ялагдсан.
Cesc fabregas: 2006 оны тоглолтонд тэргүүлж байсан Арсеналд сэлгээгээр орсон боловч тун удалгүй Барселона тэнцээний гоолыг оруулж байсан.
Roberto pires: 1998 оны дэлхийн аварга тэрээр Аваргуудын лигт түрүүлж чадаагүй.
Romario: Тухайн цаг үеийнхээ шилдэг довтлогч тэрээр Дэлхийн аварга болхоосоо өмнөхөн Аваргуудын лигт хожигдож байсан.
David trezeguet: Тэрээр 2003 оны финалд пеналт алдаж байсан.


















