Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аваргуудын лигийн финалд тулах "Барса", "Ювентүс"-ын харьцуулалт

2002-2007 оны хооронд "Барселона"-д ажиллаж байсан хөлбөмбөгийн санхүүгийн шинжээч Стив Галозда "Барселона" болон "Ювентүс" клубуудыг талбайн гаднах үзүүлэлтээр нь харьцуулсан сонирхолтой судалгааг "Скай спорт"-д нийтэлсэн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргуудын лигийн финалд тулах "Барса", "Ювентүс"-ын харьцуулалт
Аваргуудын лигийн финалд тулах "Барса", "Ювентүс"-ын харьцуулалт. Зураг: МҮОНРТ

2002-2007 оны хооронд "Барселона"-д ажиллаж байсан хөлбөмбөгийн санхүүгийн шинжээч Стив Галозда "Барселона" болон "Ювентүс" клубуудыг талбайн гаднах үзүүлэлтээр нь харьцуулсан сонирхолтой судалгааг "Скай спорт"-д нийтэлсэн байна.

Багуудын санхүү

Галзода: “Ювентүс эргээд аварга том клуб болж байна. Барселона энэ улиралд 405 сая еврог олсон нь өнгөрсөн улиралтай харьцуулахад 8.4 саяаар буурсан үзүүлэлт боловч орлогын хэмжээгээр дэлхийн клубуудын дөрөвт бичигдэж байна. Харин Ювентүс өнгөрсөн улиралтай адил буюу 233 сая еврогийн орлого олсон нь тус клубуудын хоорондох санхүүгийн зөрүү маш их байгааг харуулж байна. Гэхдээ Ювентүсийн орлого жил бүр өссөөр байгаа.”

Наймаа, солилцоо

Галзода: Өнгөрсөн улирал Барселона Луис Саурес, Жереми Матиев, Иван Ракитик, M.Штэген, C.Браво, Томас Вэрмейлэн болон Дуглас нарыг нийт 138 сая еврогоор авсан нь өмнөх гурван улиралд зарцуулсан нийт хөрөнгөөс ердөө 25 саяаар бага байна. Харин Ювентүс 2011/12 болон 2013/14 оны улиралд Барселонагаас ердөө 3 саяаар бага хөрөнгийг тоглогч авахад зарцуулжээ.

Тус клубуудын 2011/12-2014/15 улирлын хооронд хийсэн топ наймааг харьцуулбал Ювентүс клуб Элваро Мората 17.6 сая, Анжело Огбанн 15.8 сая, Алесандро Матри 13.6сая, Мирко Викиник 13.2 сая еврогоор тус тус авчээ.

Нийгмийн цахим сүлжээний харьцуулалт

Галзода: “Харьцуулалтаас харахад Барселона дэлхийн брэнд болох нь харагдаж байна. Барселона клубын фэйсбүүк, твиттер болон инстаграмын нийт дагагч нь 125 сая байгаа бол Ювентүсийн дөнгөж 22 сая дагалдагчтай байна. Гэхдээ сүүлийн зургаан сард Ювентүсийн цахим ертөнцийн дэмжигчид 20 хувиар нэмэгдсэн байна.”

Клубуудын олон нийтийн сүлжээний дагалдагчдыг харьцуулбал:

Клубуудын хамгийн олон дагалдагчтай топ 5 тоглогчдын цахим дэмжигчдийг харьцуулбал:

Хуваалцах