Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд эхэллээ

Тухайлбал, “Барселона”, "Реал Мадрид", “Атлетико”, “Валенсиа”, “Севилья” багууд өрсөлдөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд эхэллээ
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд эхэллээ. Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн 2015-2016 оны улирал өнгөрсөн шөнийн тоглолтуудаар эхэллээ. Энэ удаагийн Аваргуудын лигт анх удаа нэг улсаас буюу Испаниас таван баг орж байгаа гэдгээрээ онцлог. Тухайлбал, “Барселона”, "Реал Мадрид", “Атлетико”, “Валенсиа”, “Севилья” багууд өрсөлдөж байна.

Тэмцээний А хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө болоход Испанийн “Реал Мадрид” клуб талбай дээрээ Украины “Шахтёр” клубыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр гоолын зөрүүгээр хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа юм. Тоглолтын 30 дахь минутад Бензема тооны харьцааг нээсэн бол 54, 63, 81 дэх минутад Роналдо гурвыг оруулж, "хет-трик" хийжээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Францын “ПСЖ” Шведийн “Мальмо” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолт эхлээд удаагүй байхад Ди Мария гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 61 дэх минутад Кавани нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирчээ.


Хуваалцах