Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аваргыг ялж аварга болдог

Эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн шинэ аваргаар Сингапур улсын тамирчин Жозеф Скүлинг тодорсон. Тэрбээр АНУ-ын усан спортын алдарт тамирчин Майкл Фелпсийн шүтэн бишрэгч байжээ.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргыг ялж аварга болдог
Аваргыг ялж аварга болдог. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн шинэ аваргаар Сингапур улсын тамирчин Жозеф Скүлинг тодорсон. Тэрбээр АНУ-ын усан спортын алдарт тамирчин Майкл Фелпсийн шүтэн бишрэгч байжээ. Жозеф Скүлинг хүүхэд ахуйдаа буюу эдүгээгээс найман жилийн өмнө Майкл Фелпстэй хамт зургаа авахуулахдаа маш их баярлаж байсан гэдэг. Гэтэл энэ хүү өнөөдөр “Рио-2016” наадмын далайн гахайн сэлэлтийн төрөлд алдарт Майкл Фелпсийг ардаа орхин аваргыг ялж аварга болж чадлаа. Тэр ч бүү хэл, олимпийн 50.58 байсан дээд амжилтыг 50.39 болгож рекорд эвдсэн билээ.

Та бүхэн Майкл Фелпс, Жозеф Скүлинг нарын найман жилийн өмнө хамтдаа авахуулсан зургийг "Рио-2016" олимпийн наадмын дээд амжилт эвдсэн ховор агшинтай харьцуулж харна уу.

Хуваалцах