Аваргын амжилт алтан медаль
Эмэгтэй өндөр, нам савлуурын төрлийн шилдгүүд тодорчээ. Аваргын алтан медалийн эзнээр ОХУ-ын тамирчин Алия Мустафина 15.900 оноогоор шалгарлаа.
Мэдээллийн алба

Эмэгтэй өндөр, нам савлуурын төрлийн шилдгүүд тодорчээ. Аваргын алтан медалийн эзнээр ОХУ-ын тамирчин Алия Мустафина 15.900 оноогоор шалгарлаа. Алия "Лондон-2012" оны олимпийн аварга төдийгүй дэлхийн аваргын гурван алтан медальтай тамирчин юм. Мөн Риогийн олимпоос багаараа мөнгөн медаль хүртээд байсан тэрбээр өөрийн амжилтыг бататган "Рио-2016" олимпийн аварга болсон нь үнэхээр гайхалтай үйл явдал боллоо. Ингэснээр Алия Мустафина "Рио-2016" олимпоос хүртсэн ОХУ-ын найм дахь алтан медалийн эзэн болсон юм.
Хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Мэдисон Кошиан орж, 15.833 оноотой мөнгөн медаль хүртэв. Тэрбээр дэлхийн аваргад баг болон ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртэж байсан билээ. Харин гуравдугаар байрын эзнээр Германы тамирчин Софие Шедер 15.566 оноогоор тодорсон байна.


















