Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Avengers: Endgame” 2.6 тэрбум ам.долларын ашиг олжээ

“Avengers: Endgame” кино өнгөрөгч амралтын өдрүүдээр 29.4 саяыг хуримтлуулснаар нийт орлого нь хоёр тэрбум 614 сая 805 мянга 870 ам.доллар хүрлээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Avengers: Endgame” 2.6 тэрбум ам.долларын ашиг олжээ
“Avengers: Endgame” 2.6 тэрбум ам.долларын ашиг олжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт үзэгчдэд хүрсэн John Wick сhapter 3: Parabellum кино нээлтийн долоо хоногтоо 55 сая гаруй ам.долларын ашиг олжээ. Ингэснээр boxoffice-ийг гурван долоо хоног тасралтгүй тэргүүлж байсан “Avengers: Endgame” бүтээл нэг байр ухарсан байна. Гэхдээ “Avengers: Endgame” кино өнгөрөгч амралтын өдрүүдээр 29.4 саяыг хуримтлуулснаар нийт орлого нь хоёр тэрбум 614 сая 805 мянга 870 ам.доллар хүрлээ. Ийн тус бүтээл бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино болоход илүү ойртож байна.

Сонирхуулахад, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг алдарт найруулагч Жэймс Камероны “Avatar” бүтээл 2.7 тэрбум ам.доллараар тэргүүлдэг.

Хуваалцах