"Avengers: Endgame" киноны "супер баатрууд"-ын залуу үеийн зургууд
"Avengers: Endgame" бүтээл цаашдаа 500 сая ам.долларын орлого олоход л бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон “Аватар” киноны рекордыг эвдэнэ.
Мэдээллийн алба

Ах дүү найруулагч Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл, дэлхий нийтийг байлдан дагуулж буй "Avengers" киноны дөрөвдүгээр анги "Endgame" буюу "Эцсийн тулаан" кино өнгөрсөн сарын 26-нд АНУ-д нээлтээ хийсэн. Тус бүтээл нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 357 сая ам.доллар, олон улсаас 859 сая ам.долла, нийтдээ 1.2 тэрбум ам.долларын ашиг олж түүхэн дээд амжилт тогтоосон билээ. Түүнчлэн бус бүтээл 12 хоногийн дотор дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын ашиг олж ахин нэг рекордын эзэн болсон. Цаашлаад дэлхий даяар хоёр тэрбум ам.долларын ашиг олсон таван киноны хоёрдугаарт бичигдиж чадлаа.
Өмнө нь алдарт найруулагч Жэймс Камероны “Титаник” бүтээл 5233 өдрийн хугацаанд, “Аватар” 54 хоногийн дотор хоёр тэрбум ам.долларын ашиг олсон байдаг.
"Avengers: Endgame" бүтээл цаашдаа 500 сая ам.долларын орлого олоход л бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон “Аватар” киноны рекордыг эвдэнэ.
Эрхэм уншигч та бүхэнд "Avengers: Endgame" киноны гол дүрийн жүжигчдийн залуугийн зургийг хүргэж байна.



































