Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Avengers: Endgame" киноны үргэлжлэх хугацаа 182 минут

үзэгчид "Avengers: Endgame" кинонд Ахмад Америк нас барна хэмээн таамаглаж байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Avengers: Endgame" киноны үргэлжлэх хугацаа 182 минут
"Avengers: Endgame" киноны үргэлжлэх хугацаа 182 минут. Зураг: МҮОНРТ

Ах дүү найруулагчид болох Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл "Avengers" киноны дөрөвдүгээр анги "Endgame" буюу "Эцсийн тулаан" ирэх сарын 26-нд нээлтээ хийнэ. Тэгвэл кино багийн зүгээс Marvel cinematic universe-(MCU)ээс гаргаж байгаа эл хоёр дахь бүтээл 182 цаг буюу гурван цаг хоёр минут үргэлжилнэ гэдгийг зарлалаа. Тус киноны өмнөх анги "Avengers: Infinity War" буюу "Цаглашгүй дайн" бүтээл 149 минут буюу хоёр цаг 29 минут үргэлжилж байсан юм. Дашрамд дуулгахад, "Endgame" буюу "Эцсийн тулаан" MCU-д Ахмад Америкийн дүрийг бүтээсэн жүжигчин Крис Эвансийн "Marvel"-тай хийсэн гэрээний сүүлийн кино бөгөөд тэрбээр өнгөрсөн есдүгээр сард киноны зураг авалтаа бүрэн дуусгаад "Marvel" студийг орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс үзэгчид "Avengers: Endgame" кинонд Ахмад Америк нас барна хэмээн таамаглаж байгаа.

Хуваалцах