Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ

Энэтхэгийн Дели хотын захиргаанаас ням гарагт ажиллуулж эхэлсэн авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ
Авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

ЭнэтхэгийнДели хотын захиргаанаас ням гарагт ажиллуулж эхэлсэн авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна. Дели хотын захиргаанаас мэдээлж байгаагаар бүх дуудлага хуурамч болон жинхэнэ эсэхэд үнэлгээ хийн ангилж төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой гомдлуудыг авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудад аль хэдийнэ шилжүүлсэн байна.

"Дээрх дуудлагын багагүй хувь нь Дели хотын цагдаа болон боловсролын байгууллага, тээврийн үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол байсан” гэж тус Захиргааны зүгээс хийсэн албан мэдэгдэлд дурдлаа. Авлигын талаар мэдээлэл авах уг утас нь нийслэл Дели хот дахь авлигыг үлэмж хэмжээгээр бууруулахад туслах хэрэгсэл болно гэж “Aam Aadmi” намаас үзэж байгаа юм. Тус намаас Делийг Энэтхэг Улс дахь авлигагүй хот болгохоо удаа дараа амлаад байгаа юм.

Эх сурвалж: www.ndtv.com

Хуваалцах