Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Авлигын хэрэгт холбогдсон МУИС-ийн багш, оюутнуудыг шүүнэ

МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын дөрвөн багш, 50 оюутныг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр 09.00 цагаас болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигын хэрэгт холбогдсон МУИС-ийн багш, оюутнуудыг шүүнэ
Авлигын хэрэгт холбогдсон МУИС-ийн багш, оюутнуудыг шүүнэ. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын дөрвөн багш, 50 оюутныг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр 09.00 цагаас болно.

Одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байна.

Улмаар оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн байдаг. Оюутнууд “Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан” хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Түлхүүр үг:Авлигын хэрэгт холбогдсон МУИС-ийн багшоюутнуудыг шүүнэ
Хуваалцах