Австралийн жүжигчин Кэтрин Бланшетт 47 нас хүрч байна
Кэтрин Элиc Бланшетт 1969 оны тавдугаар сарын 14-нд Австралийн Мельбурн хотод мэндэлжээ.
Мэдээллийн алба

Кэтрин Элиc Бланшетт 1969 оны тавдугаар сарын 14-нд Австралийн Мельбурн хотод мэндэлжээ. Тэрбээр 1998 онд Елизавета кинонд Хатан хаан Елизаветагийн дүрээр Оскарын шагналд" Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн төрөлд нэр дэвшиж, 2005 онд Мартин Скорсезегийн найруулсан "Нисгэгч" кинонд нэрт жүжигчин Кэтрин Хепбёрны дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд хүртэж байв.

2014 онд "Хөх мэлрэг" кинонд бүтээсэн гол дүрээрээ Оскарын шагналыг хоёр дахь удаагаа тэр дундаа гол дүрийн төрлөөр анх удаагаа хүртсэн. Түүнчлэн тэрбээр Алтан бөмбөрцөгийг гурван удаа (1998, 2007, 2013), БАФТА-г хоёр удаа (1998, 2004) хүртэж байсан билээ.





















