Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Австралийн тамирчид Бразилийн нэр хүндийг унагаах гэв үү

Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны олимпийн наадамд оролцох Австралийн тамирчдын байранд гал гарчээ. Гэхдээ үүнийг аврагчид богино хугацаанд унтраасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн тамирчид Бразилийн нэр хүндийг унагаах гэв үү
Австралийн тамирчид Бразилийн нэр хүндийг унагаах гэв үү. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио Де Жанейро хотод болох зуны олимпийн наадамд оролцох Австралийн тамирчдын байранд гал гарчээ. Гэхдээ үүнийг аврагчид богино хугацаанд унтраасан байна.

Шинжээчид шалтгааныг нь “Хонгилд хэн нэгэн татсан тамхиа унтраалгүй явснаас болсон тул бүх тамирчин, дасгалжуулагч, албаныханд хандаж хэлэхэд тусгай зөвшөөрөгдсөн газар тамхи татаж байхыг анхааруулъя” гэсэн байна.

Түүнчлэн тамирчид эвдэрхий угаалгын болон унталгын өрөөнийхөө зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж “Бид сайн амарч чадахгүй бол амжилт үзүүлэхгүй” хэмээн бичжээ. Гэтэл Австралийн олимпийн хороо, Спортын яамаас “Манай улсын тамирчдын аюулгүй байдал, амрах орчныг бүрэн хангахыг хүсье” хэмээн Бразилийн эрх баригчдаас шаарджээ. Харин Бразилчууд “Энэ бол манай улсын нэр хүндийг унагаах гэсэн оролдлого” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хуваалцах