Австралийн цагдаа нар 903 кг мансууруулах бодис илрүүлжээ
Австралийн түүхэнд анх удаа хамгийн их хэмжээний буюу нийтдээ 903 кг мансууруулах бодис илрүүлэн хурааж авсан тухай тус улсын хууль зүйн сайд Майкл Кеенан мэдээллээ.
Мэдээллийн алба

Австралийн түүхэнд анх удаа хамгийн их хэмжээний буюу нийтдээ 903 кг мансууруулах бодис илрүүлэн хурааж авсан тухай тус улсын хууль зүйн сайд Майкл Кеенан мэдээллээ.
Уг мансууруулах бодисыг метамфетамин буюу мөс гэж нэрлэдэг бөгөөд ойролцоогоор 898 сая австрали доллараар үнэлэгдэж байна. Австралийн холбооны цагдаагийн мэдээлж байгаагаар энэхүү мансууруулах бодисыг Мелбурн хот руу хүргэх ачаанд, шал хийх материал дунд хийж нуусан байжээ.

Одоогийн байдлаар уг хэрэгтэй холбогдуулж хоёр сэжигтэй этгээдийг саатуулаад байна. Саатуулаад байгаа хоёр эрэгтэй нь 53 болон 36 настай, хоёулаа Мелбурн хотод төрсөн гэх мэдээлэл байна.


















