Австри улс манай улсад өгөх 40сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн талаар санал солилцлоо
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн ЗГ хоорондын комиссын 5-р хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааны гол зорилго нь хоёр орны хооронд дипломат харьцаа тогтоосоны 50 жилийн ойг энэ жилийн турш тэмдэглэх гээд ажиллаж байгаа хүрээнд Австрийн ЗГ-аас олгож байгаа 40 сая еврогийн
Мэдээллийн алба

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн ЗГ хоорондын комиссын 5-р хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааны гол зорилго нь хоёр орны хооронд дипломат харьцаа тогтоосоны 50 жилийн ойг энэ жилийн турш тэмдэглэх гээд ажиллаж байгаа хүрээнд Австрийн ЗГ-аас олгож байгаа 40 сая еврогийн урт хугацааны зээлийг манай улсын ямар салбарт хэрхэн үр бүтээлтэй зарцуулах төсөл, хөтөлбөрийн талаар хоёр улс санал солилцсон байна.
Эхний ээлжинд эрүүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй зээлийг ашиглана. Тэр дотроо “Хавдар судлалын үндэсний хүрээлэн”-гийн тоног төхөөрөмжийг шинэчлэх аж. Дараагийн ээлжинд Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүний дараа байгаль орчин руу чиглэнэ. Мөн түүнчлэн Улаанбаатарт байгаа хогын менежментийг сайжруулна. Өөрөөр хэлбэл хогыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх чиглэл рүү анхаарч ажиллахаар болжээ. Австрийн зүгээс манайд улсад тавьж байгаа гол зүйл нь Монгол улсын хөгжиж байгаа салбарт Австрийн компаниудад үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг Засгийн газрын зүгээс хүссэн байна.
Манай улсын талаас онцолж байгаа зүйл нь Усан цахилгаан станцыг Австрын туршлагаар Монгол улсдаа байгуулах нь хамгийн том ажил гэж тодорхойлж байгаа юм.
Тодруулбал 2012 оны 9 сарын 1нд хөнгөлөлттэй зээл олгох чиглэлээр хамтарсан гэрээнд хоёр орны Засгийн газар гарын үсэг зурсан. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь хоёр жилийн хугацаатай ажээ.


















