Австрийн тамирчин ээлжит гараанд тэргүүллээ
Уулын цанын дэлхийн цомын трамплин харайлтын ес дэх гарааны дараах байдлаар Словак улсын Петер Превс 1648 оноотой тэргүүлж байгаа бол дэд байрт Германы тамирчин Северин Фреунд 1107 оноотой жагсаж байна.
Мэдээллийн алба

Уулын спортын дэлхийн цомын ээлжит гараа Финланд улсад трамплины харайлтын төрөлд явагдлаа. Тус гараанд 14 орны 50 тамирчин оролцсоноос Австрийн тамирчин, 2014 оны Сочигийн өвлийн олимпийн мөнгөн медальт, Мичеал Хаябоек түрүүллээ. Тэрбээр эхний харайлтаар 98.5, хоёр дахь харайлтаар 100 метр харайж, нийлбэр дүнгээр 241.4 оноотойгоор энэ удаагийн гарааны ялагч болсон юм.
Германы тамирчин Карл Жейжер эхний харайлтаар 96, дараагийн харайлтаар 99.5 метр харайж, нийт 232.2 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарч, шагналын тавцанд зогслоо. Гуравдугаар байрт 2013 оны ДАШТ-ий аварга, 2014 оны өвлийн олимпийн хүрэл медальт, Японы тамирчин Таку Такуечи шалгарав. Тэр эхний удаад 96, хоёр дахь харайлтдаа 95.5 метр харайж, нийлбэр дүнгээр 229.9 оноотой болсон юм.
Уулын цанын дэлхийн цомын трамплин харайлтын ес дэх гарааны дараах байдлаар Словак улсын Петер Превс 1648 оноотой тэргүүлж байгаа бол дэд байрт Германы тамирчин Северин Фреунд 1107 оноотой жагсаж байна. Энэ төрлийн харайлт өндөрлөхөд дөрвөн гараа үлдээд байгаа учраас Северин Фреунд энэ эрчээрээ урагшлахад тэргүүлж буй Петер Превсийг гүйцэх магадлал өндөр байна. Тэмцээн ирэх сарын 20-нд өндөрлөнө.


















