Автобусанд жигнэмэг төлж зорчино
Финландын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нэгэн компани зул сарын баярын өмнөхөн хот хоорондын автобусаар зорчих шинэ төрлийн төлбөрийг авах болжээ.
Мэдээллийн алба

Финландын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нэгэн компани зул сарын баярын өмнөхөн хот хоорондын автобусаар зорчих шинэ төрлийн төлбөрийг авах болжээ.
Тэр нь орон гэртээ жигнэсэн жигнэмэг байх бөгөөд дээр нь хөдлөх газар болон очих газрынхаа нэрийг урласан байх ёстой юм.
Энэ шинэ төрлийн төлбөр нутгийн иргэдэд таалагдаж олон хүн гэртээ жигнэмэг жигнэх болжээ. Мөн хот хооронд жигнэмэг өгөөд явахыг хүсэгчдийн тоо хэдхэн хоногийн дотор боломжит тооноос хэтэрсэн тул тус компани уг шийдвэрээсээ буцахад хүрчээ. Энэ нь үнэгүй юманд нугасгүй хүмүүсийн уур бухимдлыг ихээр төрүүлжээ.


















