Авьяаслаг ихэр охид олны хайрыг татаж байна
Өөрсдийн авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гадаадын олон орны тайзнаа мандуулсаар яваа Наранцогтын Хандрэгзэн, Ханддорж хэмээх ихэр охид олны анхаарлыг татаж байна.
Мэдээллийн алба

Өөрсдийн авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ эх орныхоо нэрийг гадаадын олон орны тайзнаа мандуулсаар яваа Наранцогтын Хандрэгзэн, Ханддорж хэмээх ихэр охид олны анхаарлыг татаж байна.
Охид Испани Улсад багагүй хугацаанд амьдарч хамтдаа уран нугарч, зураг зурж, хөгжим тоглож өөрсдийн олон талт авьяасаа хөгжүүлж яваа юм.
Охид сурахын хажуугаар “MSC Splendida” хэмээх тансаг зэрэглэлийн усан онгоц нь дээрхи мини театрд гэрээгээр үзүүлбэр үзүүлж газар дундын тэнгисийн орнуудаар аялан тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг бөгөөд өнгөрсөн есөн сард эх орондоо ирсэн байна.





















