Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Авьяаслаг Монголчууд”-ын бүртгэл үргэлжилж байна

“Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “Авьяаслаг Монголчууд” шоуны бүртгэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд одоогоор 150 гаруй оролцогч бүртгүүлээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Авьяаслаг Монголчууд”-ын бүртгэл үргэлжилж байна
“Авьяаслаг Монголчууд”-ын бүртгэл үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Монгол HD” телевизээс зохион байгуулдаг “Авьяаслаг Монголчууд” шоуны бүртгэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд одоогоор 150 гаруй оролцогч бүртгүүлээд байна. Энэхүү шоунд оролцох хүсэлтэй иргэдэд тусгайлсан шалгуур байхгүй болохоор хэн ч оролцох эрхтэй юм. Нийслэлийн оролцогчид дээрх телевизийн байранд бүртгүүлэх бол орон нутгийнхан www.mongoltv.mn сайтаар танилцуулгаа ирүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн зохион байгуулагчид зүүн аймаг руу ирэх сарын 6-10-нд, баруун аймаг руу 16-20-нд, төвийн аймгууд рүү 30-аас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд явж бүртгэх гэнэ.

Хуваалцах