Авьяастнуудын эрэлд удахгүй гарна
Өмнөд Солонгосын “SM” энтертайнмент энэ онд дэлхийн хэмжээний томоохон сонгон шалгаруулалт зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын “SM” энтертайнмент энэ онд дэлхийн хэмжээний томоохон сонгон шалгаруулалт зохион байгуулах гэж байна. “SM-2015 дэлхийн сонгон шалгаруулалт” энэ сарын еснөөс тавдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Таван сарын хугацаанд тэд Монгол, Солонгос, Орос, Казахстан, Канад, Хятад, Тайланд, Индонез, Сингапур гэсэн нийт есөн улсын 28 хотод сонгон шалгаруулалт явуулах юм байна.
“SM” энтертайнмент нь “BoA”, “TVXQ”, “Su- per Junior”, “Girls”, “Generation”, “EXO”, “Red Velvet” зэрэг алдартай олон хамтлаг, дуучдыг төрүүлсэн бөгөөд урьд нь ийм томоохон хэмжээний сонгон шалгаруулалт зохион байгуулж байгаагүй аж.


















