Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ая зохиогч, Б.Нацагдорж, загвар өмсөгч О.Билгүүн нар хамтарчээ

“IGX Энтертайнмент”-ийн үйл ажиллагаа залуучуудад зориулагдах бөгөөд хамгийн эхний ажил нь хамтлаг байгуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ая зохиогч, Б.Нацагдорж, загвар өмсөгч О.Билгүүн нар хамтарчээ
Ая зохиогч, Б.Нацагдорж, загвар өмсөгч О.Билгүүн нар хамтарчээ. Зураг: МҮОНРТ

Энтертайнмент медиа салбарын энтрепренер, загвар өмсөгч О.Билгүүн, ая зохиогч, продюсер Б.Нацагдорж буюу Наки нар хамтран “IGX” энтертайнментийг хамтран байгуулжээ.

О.Билгүүний хувьд K-Pop урсгалыг дэлхийн урлаг болгож буй БНСУ болон Сингапур улсын энтертайнменттай уулзаж туршлага судалж, хамтын ажиллагаа хийх үндсээ тавиад иржээ.

Мөн тус энтертайнментийг үүсгэн байгуулагч дуучин, продюсер Наки барууны орнуудад судалгаа, шинжилгээ хийж энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагаар зочилсон байна.

“IGX Энтертайнмент”-ийн үйл ажиллагаа залуучуудад зориулагдах бөгөөд хамгийн эхний ажил нь хамтлаг байгуулах аж.

Тэд эрэгтэй, эмэгтэй хамтлаг бий болгохоор сонгон шалгаруулалтаа удахгүй зарлах гэж байгаагаа мэдэгдлээ.

Хамтлагт тэнцсэн уран бүтээлчдийг маш том шагналын сан хүлээж байгаагаас гадна “IGX” энтертайнмент болон гаднын энтертайнмент байгууллагад бэлтгэгдэх боломж бүрдэх гэнэ.

Хуваалцах