Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аялагчдын АШТ-нд Бубба Уотсон хоёр удаа түрүүлэв

Мэргэжлийн гольфийн ууган тэмцээнүүдийн нэг Аялагчдын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /06.28/ өндөрлөлөө. Тэмцээн Ривер Хайланд хэмээх гольфийн талбайд зохион байгуулагдсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аялагчдын АШТ-нд Бубба Уотсон хоёр удаа түрүүлэв
Аялагчдын АШТ-нд Бубба Уотсон хоёр удаа түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн гольфийн ууган тэмцээнүүдийн нэг Аялагчдын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /06.28/ өндөрлөлөө. Тэмцээн Ривер Хайланд хэмээх гольфийн талбайд зохион байгуулагдсан байна. Өнгөрсөн жил Америкийн гольфчин Кевин Стрелман -15 оноотойгоор түрүүлж байсан бол энэ жилийн тэмцээний эхний тойргоос л тэргүүлж байсан Мастерсийн аварга Бубба Уотсон цомын эзэн болсон байна.

Бубба Уотсон энэ тэмцээнд өмнө нь 2010 онд түрүүлж байсан юм. Тэмцээний сүүлийн тойргийн дараагаар Бубба Уотсон -16 оноотой болсон бол дөрөв дэх тойрогт 65 цохилтоос -5 оноог авсан Америкийн Пол Кэси түүнтэй оноо тэнцсэн байна.

Улмаар хоёр гольфчин Плей-оффын цохилтонд өрсөлдөхөд Бубба Уотсон түрүүлж цохилтуудаа дуусгаж, PGA-н цувралын 10 дахь цомоо өргөлөө. 36 настай Бубба Уотсон Аялагчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр чансааны 500 оноо, нэг сая 152 мянган ам доллар хүртэхээр болсон байна. Пол Кэси тэмцээнийг удаалсан бол Америкийн Брайн Хэрман -15 оноотойгоор гуравт оржээ.

Хуваалцах