Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэн найруулна

Аялал жуулчлалын тухай хууль батлагдвал нутгийн иргэдээс аль хэсгээ аялал жуучлалын бүс болгох тухай саналыг нь авдаг болж улмаар орон нутаг бүр өөрийн онцлогт суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй, хөгжлийн гарцаа олно гэж үзэж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэн найруулна
“Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэн найруулна. Зураг: МҮОНРТ

10 жилийн өмнө баталсан “Аялал жуулчлалын тухай хууль” - ийн 90 гаруй хувийг шинэчлэн найруулна. Учир нь манай улс аялал жуулчлалын салбараа ямар чиг баримжаатай хөгжүүлэх вэ гэдэг хэтийн төлөвлөгөөгөө өнгөрсөн хугацаанд янз бүрээр тодорхойлж, тогтворгүй явж ирсэн гэж мэргэжлийн байгууллага үздэг. Тэгвэл энэ удаагийн эрхзүйн шинэтгэлээр тогтвортой хөгжлийн асуудлыг чухалчилж байна. Хуулийн шинэчлэлд аялал жуулчалын орчны бүсийг хэрхэн яаж бий болгох тухай тусгайлсан томоохон бүлэг багтжээ. Аялал жуулчлалын тухай хууль батлагдвал нутгийн иргэдээс аль хэсгээ аялал жуучлалын бүс болгох тухай саналыг нь авдаг болж улмаар орон нутаг бүр өөрийн онцлогт суурилсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй, хөгжлийн гарцаа олно гэж үзэж байгаа юм.

ССАЖЯ – ны АЖБХЗГ – ын дарга Б.Маргадын яриаг хүргэе.

Хуваалцах