Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор улс орнууд алан хядагчидтай хамтрах нь хориотой

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн энэ оны эхээр баталсан энэхүү тогтоолооор алан хядах үйл ажиллагаатай байгууллагуудтай газрын тосны худалдаа хийхгүй байх,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор улс орнууд алан хядагчидтай хамтрах нь хориотой
Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор улс орнууд алан хядагчидтай хамтрах нь хориотой. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн энэ оны эхээр баталсан энэхүү тогтоолооор алан хядах үйл ажиллагаатай байгууллагуудтай газрын тосны худалдаа хийхгүй байх, үүнээс сэргийлэх үүргийг улс орнууд хүлээсэн. Хэрвээ Турк улс алан хядагчидтай газрын тосны наймаа хийдэг гэдэг нь олон улсаар зөвшөөрөгдвөл Аюулгүйн Зөвлөлийн 2199 тоот тогтоолыг зөрчиж байна гэсэн үг юм.

Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн нөхцөлд тухайн улс хариуцлага хүлээх ёстой ч Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний гурав нь өрнөдийн орнууд учраас Оросын дуу хоолой хэр хүрэх бол гэдэг дээр ажиглагчид анхаарч байна. Зарим улс төр судлаачид Турк Исламын хэт даврагч байгууллагуудтай хамтарч байна гэдэг ноцтой асуудал. Турк Оросын цэргийн онгоцыг унагасан нь алан хядагч байгууллагуудтай хамтардаг гэдэг нь илчлэгдсэнтэй холбоотой байхыг үгүйсгүй байна.

Өөрөөр хэлбэл Турк Оросын онгоцыг унагаж, нисгэгчийг нь хөнөөсөн зэрэг нь Эрдоганы засгийн газар нууцийг нь задруулсанд бухимдсан, дургуйцсэнээ илэрхийлсэн байх үндэстэй, Турк улс өмнө нь Ойрхи Дорнодын бүсэд алан хядагч байгууллагуудтай хамтарч, туслах замаар Сиритэй тэмцэж байсныг түүх гэрчилдэг гэж Сирийн ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх дүгнэж хэлсэн байна.

Мөн Сирийн хямралыг зогсоох нь Орос, Туркийн хурцадмал байдлыг намхаах гол хөшүүрэг юм. Сирид хямрал үргэлжлээд байвал, Москва Анкара хоёр байр суурь зөрчилдсөн хэвээр, дэрээрээс нь Оросын эдийн засгийн хориг Орос, Туркийн аль алинд нь алдагдал авч ирнэ гэж Еврази судлаач дүгнэжээ.

Хуваалцах