Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргасан.

Нийт дуудлагын 126 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 2 газар хөдлөлт, 3 нь үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах