Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Аз жаргалын шок” дахиад тэргүүллээ

Түүний дараа энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн И.Нямгаваа найруулагч найруулж нэг ангийнхан тоглосон “Хязгааргүй” кино орлоо. Одоогоор Монголын кино театруудад доорх гурван кино гарч байгаа бол "Алсын удирдлага" кино зөвхөн Тэнгис кино театрт гарч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аз жаргалын шок” дахиад тэргүүллээ
“Аз жаргалын шок” дахиад тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт долоон монгол кино шинээр үзэгчдийн хүртээл болсноос “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино орлогоороо тэргүүлсэн бол гурван сарын гурав дахь долоо хоногийн мэдээгээр тус кино дахиад тэргүүллээ. Түүний дараа энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн И.Нямгаваа найруулагч найруулж нэг ангийнхан тоглосон “Хязгааргүй” кино орлоо. Одоогоор Монголын кино театруудад доорх гурван кино гарч байгаа бол "Алсын удирдлага" кино зөвхөн Тэнгис кино театрт гарч байна.

Mollywood Box Office

№ Киноны жагсаалт Өмнөх орлого 3.14-3.20 1 Аз жаргалын шок 372,789,265 32,458,653 2 Хязгааргүй 48,139,093 23,847,373 3 Алсын удирдлага 11,052,852зөвхөн Тэнгист 2,069,037 4

Хуваалцах