Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Аз жаргалын шок" киноны нээлтийн үеэр "Guylian" брэндийн набор бэлэглэнэ

"Fantastic production", "F-Studio"-ийн бүтээл "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аз жаргалын шок" киноны нээлтийн үеэр "Guylian" брэндийн набор бэлэглэнэ
"Аз жаргалын шок" киноны нээлтийн үеэр "Guylian" брэндийн набор бэлэглэнэ. Зураг: МҮОНРТ

"Fantastic production", "F-Studio"-ийн бүтээл"Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Тамир, продюссерээр Н.Баяраа, С.Сарантуяанар ажиллажээ.Гол дүрүүдэдМ.Баярбат, Б.Одончимэг нар тоглож, Г.Золбоот, Ж.Оюундарь, Б.Навчаа, Б.Отгонбат, Э.Алдар, М.Бадамцэцэг, Б.Батсайхан, Ш.Жавхлан, О.Отгонбат, Б.Барслхагва нар оролцжээ.

Тус киноны нээлт “Тэнгис”, “Өргөө” кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх аж. Лхагва гарагийн өдрийн 12:00 цагт “Тэнгис” кино театрт эхний нээлт буюу Хүндэтгэлийн нээлтийн үеэр урлаг соёлоос төрөн гарсан бүх хосуудыг хүлээн авч нээлтээ хийх юм.

Мөн 15:00 цагаас “Өргөө” кино театрт хамтлаг, дуучид, Dj, show бартендр үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм байна. Түүнчлэн Валентины баярыг тохиолдуулан нээж байгаа тус киног 12, 13-ны өдрүүдэд хүрэлцэн ирж үзсэн бүх хосуудад дэлхийн алдарт брэнд болох "Guylian" брэндийн наборны цуглуулгыг бэлэглэх юм байна.

Түлхүүр үг:"Аз жаргалын шок" киноны нээлтээр Guylian брэндийн набор бэлэглэнэ
Хуваалцах